Нано нэмэлт бодисоор Текеномиксийн үйлчилгээ өргөжиж байна
Текеномикс Интернейшнл компани нь үйлчлүүлэгчиддээ өндөр үр ашигтай, өртөг зардал хэмнэсэн техник тоног төхөөрөмжийн нөхцөл байдлыг хянах үйлчилгээг хүргэж үүнийг улам сайжруулахын төлөө эрэл хайгуул хийж ажилладаг. Үүнтэй уялдан үйлчлүүлэгч нартаа тосны эдэлгээний хугацааг уртасгах, хөдөлгүүрийн ажиллагааг сайжруулах мөн түлш шатахууны зарцуулалтыг багасгахад туслах нано нэмэлт бодисыг санал болгож эхлээд байна.
Нано нэмэлт бодис ашиглах энэхүү технологи нь Текеномикс компаний сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн нөхцөл байдлыг хянах үйлчилгээтэй хослон ашиглагдах ба ингэснээр тос, тослох материалын менежментийг сайжруулж, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлээс шалтгаалсан томоохон зардлууд гарахаас урьдчилан сэргийлнэ.
Текеномикс нь бие даасан үйлчилгээ үзүүлдэг компаний хувьд техник тоног төхөөрөмжийн нөхцөл байдлыг хянах иж бүрэн үйлчилгээгээр хангах шинэ арга замыг санал болгосоор ирсэн бөгөөд нэмэлт, шинэлэг технологийг хөгжүүлэгч компаниудтай хамтран ажиллаж байна.
Тус компанийн ерөнхий захирал Крис Адсетт хэлэхдээ Текеномикс нь бидний үйлчилгээг үр дүнтэй болгоход чиглэсэн бусад компаниудын бүтээж, санал болгосон технологийнг үйлчлүүлэгчиддээ санал болгож энэхүү шинэ технологийг ашиглан түлш, тосны хэрэглээтэй холбогдох зардлыг бууруулахад үйлчлүүлэгч нартаа туслаж байдаг. “Үүний тулд Текеномикс нь бидэнтэй адил хүсэл эрмэлзэл бүхий компаниуд, нийлүүлэгчидтэй хамтын ажиллагаа түншлэлийн хэлэлцээр байгуулж, Австрали, Зүүн Өмнөд Ази, Хойд Ази, Африк, Европ болон Өмнөд Америкийн нано технологийг нэвтрүүлэх эрхтэй болсон юм.”
Нано технологи хөдөлгүүрийн ажиллагаанд хэрхэн сайнаар нөлөөлдгийг гурван сарын хугацаанд Индонези улсад хийсэн туршилтаар нотолсон байна. Cummins SAA6D 120 E-5 хөдөлгүүртэй Комацу HD 465-7 ачааны авто машины хөдөлгүүрийн тосонд нано хэмжээтэй вольфрам дисульфид нэмэлт бодис нэмж, Зүүн Калимантаны нүүрсний уурхайд туршилт хийсэн юм. Тухайн машины хөдөлгүүрт TOTAL RUBIA TIR77400/15W-40 нэртэй дизель хөдөлгүүрийн хамгийн сайн чанартай тосыг хэрэглэж байсан ба уурхайн сайтад байсан түлш нь хүхрийн өндөр агуулгатай био түлш байсан.
Туршилтын үеэр хөдөлгүүрийн тосны хэвийн эдэлгээ, ашиглалтын хугацаа 500 цагаас дээшилж 717 цаг болсон буюу 43 хувиар өссөн байна. Үрэлт багассан ба хөдөлгүүрийн үйл ажиллагааны температур буурсантай холбоотойгоор түлшний хэрэглээ 4.7 хувь буурсан.
Туршилтаар TBN/нийт суурийн тоо нь буурсан ч төмрийн хэмжээ өсөөгүй бөгөөд TBN нь туршилт дуусах хүртэл зөвшөөрөгдсөн хэмжээнд байгааг тогтоосон байна. Өмнөх гурван сард хөдөлөгүүрийн хурд 3 хувь нэмэгдэж, утаа хаях үеийн температур 4 хувь багассантай харьцуулахад түлшний шаталт 4.7 хувиар буурчээ.
Хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлснээр тээврийн компаниуд болон тоног төхөөрөмж ашиглагчдын хувьд ISON итгэмжлэл бүхий Текеномиксын лабораторийн шинжээчдээр нарийн шинжилгээ хийлгэж, шинжилгээний хариу болон тоног төхөөрөмжийн байдлыг цаг алдалгүй мэдэх нь чухал байгаа юм. “Бид үйлчлүүлэгчдийнхээ тусын тулд хамгийн өндөр чанартай үйлчилгээг үзүүлдэг гэсэн нэр хүндийг олж авсан бөгөөд цаашид түнш компаниудаасаа шинэ технологийг авч нэвтрүүлэн, өөрийн технологийг дэмжиж, улам боловсронгуй болгохыг хичээх болно. ”
Энэхүү гайхамшигтай технологийг турших ажил үргэлжилсээр байна.
Текеномиксийн талаар болон энэхүү технологийн шинэчлэлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах и-мэйл хаягаар холбогдоно уу.
Крис Адсетт (цахим шуудан c.adsett@techenomics.com) эсвэл Жим Эллисон (цахим шуудан jim.ellison@techenomics.com) нартай холбогдоно уу.