Trans-Pacific Partnership will boost trade (Mongolian version)

Oct 8, 2015 | Mongolian translation

Номхон далайн орнуудын түншлэл нь худалдааны зах зээлийг өргөжүүлнэ

TransPacificТекеномикс Интернешнл Группын гүйцэтгэх захирал Крис Адсеттийн үзэж байгаагаар шинээр гарч байгаа Номхон далайн орнуудын түншлэл  (TPP) –ийн худалдааны хэлцэл нь Австралийн уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээ (METS) -ний инноваци нэвтрүүлсэн компаниудад оффшор бизнесийг илүү хялбар, дөхөмтэй болгож байна.

Энэ долоо хоногт гарын үсэг зурсан Номхон далайн орнуудын түншлэл нь оффшор бизнес эрхлэх зардлыг бууруулснаар экспорт болон хөрөнгө оруулалтын боломжийг үлэмж нэмэгдүүлэх юм. Номхон далайн орнуудын түншлэлд Номхон далайн эрэг дагуу орших 12 орон буюу тухайлбал Австрали, Бруней, Канад, Чили, Япон, Малайз, Мексик, Шинэ Зеланд, Перу, Сингапур, АНУ болон Вьетнам улс багтаж байгаа юм.

Эдгээр улс орнууд нь дэлхийн эдийн засгийн 40 орчим хувийг эзэлдэг ба Номхон далайн орнуудын түншлэл нь хамгийн том бүс нутгийг хамарсан дэлхийн хэмжээний худалдааны хэлэлцээр юм. Хэлэлцээрт гарын үсэг зурсан улс орнуудын хууль тогтоох байгууллага (Засгийн газрууд) Номхон далайн орнуудын энэхүү түншлэлийг батлах талаар тохиролцох хэрэгтэй байна.

 nano-offer

Крис Адсетт хэлэхдээ  уул уурхайн үйлдвэрлэлд бэрхшээл учирсан энэ үед Австралийн уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээ (METS) -ний компаниудад гадаадад бизнес эрхлэх явдлыг нь хялбарчлах аливаа санаачлагыг хүлээн авахад бэлэн байна гэлээ.   “Австралийн зах зээл харьцангуй бага бөгөөд Австралийн уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээ (METS) -ний компаниудын инновацийн технологийг гадаадын зах зээл дээр илүү ашиглах нь чухал байгаа ажээ.

“Австралийн уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээ (METS) -ний компаниуд нь уул уурхайн үйлдвэрлэлд инноваци нэвтрүүлэн дэлхийд тэргүүлсэн бөгөөд бусад зах зээл үүнээс ашиг хүртэх боломжтой.”

Текеномикс нь Австралид байгуулагдсан компани хэрхэн тос тосолгооны материалын менежментийн инноваци, нөхцөл байдлын мониторингийн үйлчилгээг ашиглан Индонези, Монгол болон өөр бусад улсад гарч ирж буй энэ зах зээлд үр ашигтай ажиллах үлгэр дуурайлал  болно.

Крис Адсетт хэлэхдээ Номхон далайн орнуудын түншлэлд хамаарах улс орнуудын уул уурхайн олон компани үйл ажиллагааныхаа үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зардлаа бууруулах, бүтээмжээ дээшлүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллөө багасгах боломжийг хайсаар байгаа бөгөөд Австралийн технологи энэхүү үйл явцад онцгой чухал үүрэгтэй юм гэжээ.

“Номхон далайн орнуудын түншлэл нь Австралийн уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээ (METS) -ний компаниудын хувьд гадаад дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэн, Текеномикс зэрэг компаниар дамжуулан шинэ зах зээлд нэвтрэх боломжийг олгох хурдасгуурын үүрэг гүйцэтгэж чадна гэдэг нь тодорхой болно.”

“Энэ мэт худалдааны хэлцэл болон Хятад болон Энэтхэг улстай байгуулахаар санал болгосон чөлөөт худалдаан хэлэлцээрүүд нь Австралийн уул уурхайн тоног төхөөрөмж болон үйлчилгээг илүү их өрсөлдөх чадвартай болгоно. Номхон далайн орнуудын түншлэл нь гаалийн тарифыг тэг хүртэл бууруулахын сацуу улс орнууын хооронд хүмүүс зорчих явдлыг хялбарчилж, төрийн өмчийн үйлдвэрүүдийн тухай шинэ журам гарснаар ихээхэн хэмжээний ашиг орлогыг авчрах бололцоотой.”

“Төрийн өмчийн томоохон үйлдвэрүүдийг олон оронд бизнес эрхлэхэд хялбарчлах шаардлагатай бөгөөд бараа нийлүүлэлтийн сүлжээний боломжийг ашиглахад учирч байсан бэрхшээл алга болж, худалдан авалтын ил тод байдал нэмэгдэж, дүрэм журмын нарийн төвөгтэй байдал хялбарчлагдана,” гэж Крис Адсетт дүгнэв.

Текеномиксийн Шингэний менежментийн инноваци болон нөхцөл байдлын мониторингийн үйлчилгээ, тосны шинжилгээни талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Крис Адсет  (email c.adsett@techenomics.com) эсвэл Жим Эллисон (email jim.ellison@techenomics.com) нартай холбоо барина уу.

Нийтлэлийг  pdf  хэлбэрээр эндээс татаж авна уу

global locations

Find a location near you

australia

We provide Australia-wide oil analysis and condition monitoring services to a wide range of industries.

 

LEARN MORE

southeast asia

Multiple oil analysis labs in Indonesia with provision of condition monitoring services throughout South-East Asia

 

LEARN MORE

africa

We are rapidly expanding in Africa, with recently added locations in Botswana and Ghana…

 

LEARN MORE