Текеномиксийг ашиглан тоног төхөөрөмжийнхөө өгөөжийг дээшлүүлэх
Сидней хотод болсон AIMEX 2015 гэх Ази Номхон далайн орнуудын уул уурхайн томоохон үзэсгэлэн яармагт бүтээгдхүүн үйлчилгээгээ сурталчлан оролцсон компаниуд цөөхөн, оролцогчдын тоо буурсан нь уул уурхайн үйлдвэрлэлд хүнд цаг ирснийг илтгэж байгаа боловч үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх нь бизнесээ тогтвортой байлгаж, өргөжүүлэх үндсэн нөхцөл гэдэг нь эндээс тод харагдлаа.
Австралийн уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээний компаниудын нэвтрүүлсэн инноваци, технологи нь бүтээмжийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлж, Австралийн гадаад зах зээл өргөжсөнөөр эдгээр компаниудад өсөн дэвжих хүнд нөхцлийг даван туулах боломж олгоход онцгой чухал үүрэгтэй.
Текеномикс Интернейшнл нь инновацийн аргыг ашиглан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч компаниуд болон уурхайчдад илүү үр дүнтэй, үр ашигтай ажиллахад тусалдаг уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээний компаниудын нэг жишээ юм. Текеномикс нь гадаад орнуудад шинэ томоохон зах зээлийг хөгжүүлж байгаа бөгөөд Индонези, Монгол болон бусад улсуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
AIMEX үзэсгэлэнд хоёр бид төлөөлөгчөө оролцуулсан ба олон олон уурхай болон уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээний компаниуд бүтээмжээ дээшлүүлэн, тоног төхөөрөмжийн өгөөжийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн төсвийг бууруулахын төлөө ажиллаж байгааг тэд анзаарсан байна.
Текеномиксийн Гүйцэтгэх Захирал Крис Адсетт үзэхдээ Уул уурхайн үйлдвэрлэл өргөжиж, ашиг орлого өндөр байх үед уул уурхайн сектор дасан зохицсон байдалтай байдаг ба энэ салбар уналтад орсон нөхцөлд шинэ зүйлд гаргах зардлаа танаж, өөрт байгаа үйлдвэр, тоног төхөөрөмжийн үр ашгийг дээшлүүлэхийг хичээх хэрэгтэй гэж үзэж байна.
“Уул уурхайн өндөр хөгжлийн үед аажуухан өөрчлөгдөх нь тохиромжтой байсан бол эдгээр нь нэгэнт алга болсон үед үйлдвэр оршин тогтнохын тулд хурдан өөрчлөгдөх ёстой бөгөөд энэ нь компаниуд ажлын шинэ арга барилд суралцахыг эрмэлзэх ёстой гэсэн үг.”
Текеномикс нь инновацийн технологи, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, мэргэжлийн болвсон хүчин ашиглан тоног төхөөрөмжийн хяналт, тос тосолгооны материалын менежмент, тосны шинжилгээний үйлчилгээг үзүүлдэг ба ингэснээр тоног төхөөрөмжөө дээд зэргийн өгөөжтэй ажиллуулах боломжийг компаниудад олгодог.
Крис Адсетт хэлэхдээ Текеномиксийн дэлхийн хэмжээний сүлжээ нь үйлчлүүлэгчдэд зардлаа хэмнэх, бүтээмжээ дээшлүүлэх, шүүлтүүрээр өртөг зардлаа бууруулах, тослох материалын нэмэлт бодисоо сайжруулах, IBM-ийн урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний технологийг ашиглан их хэмжээний мэдээг боловсруулах, анализ хийх боломж олгож байгааг дурдлаа.
“Энэхүү нөхцөл байдлын иж бүрэн мониторингийн үйлчилгээ нь асар их зардал хэмнэх бололцоо олгодог. Үүнийг манай бүх салбарын лаборатори хянадаг ба өндөр мэргэшсэн химич нар шинжилгээний хариуг үнэн зөв бөгөөд шуурхай гаргаж өгч байна.”
“Шинжилгээний хариунд анализ хийж, үйлчлүүлэгч нарт үнэн зөв мэдээлэл олгож, зөвлөхөд тусалдаг ба ингэснээр тэдний үйлдвэрлэлийн бүтээмж, ашиг орлогод нөлөөлөх том эвдрэл гэмтлийг урьдчилан харж арга хэмжээ авч чаддаг болжээ.”
Текеномикс компани болон үйлчилгээний талаар мэдээлэл авахыг хүсвэл Крис Адсет (c.adsett@techenomics.com) эсвэл Австралийн үйл ажиллагаа хариуцсан менежер Сэм Куруп (sreejith.b@techenomics.com) нартай холбоо барина уу.